ЗҮҮН ТИМОР улс
ЗҮҮН ТИМОР
/БН Ардчилсан Зүүн Тимор улс БНУ/ Утасны код –
Зүүн Тимор улс нь Зүүн Өмнөд Азид, Австралиас баруун хойно, Индионезийн олтригийн зүүн төгсгө дэх бага дунд бүлэг арлууд дээр оршино. Зүүн тимор өөртөө Тимор арлын зүүн хэсгийг Тимор арлын баруун хойд хэсэг дэхь Окуси /Амбено/ дүүргийг, бас Пулау – Атауроба, Пулау – Жако арлуудыг багтаадаг. 2002 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтносон.
Газар нутаг: 15007 км2 газар нутагтай.
Хүн ам: 1040880 хүнтэй.
Хүн амын бүтцэд австрнекийчүүд, палчасчууд, цөөн тооны хяиад ордог. Дундаж наслалт эрэгтэй 63, эмэгтэй 68 наслана.
Албан ёсны хэл: Тетум, португаль /индионез, англи/
Шашин шүтлэг: Католик шашинг 90 хувь нь шүтдэг.
Нийслэл хот: Дили
Засаг захиргааны байдал: 13 мужид хуваагдана.
Төрийн байгууламж: Ардчилсан Тимор Лести улсын төрийн тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох байгууллага нь нэг танхимт үндэсний парламент ба суудлын тоо нь 52 – 65-ийн хооронд хэлбэлзэнэ.
Зүүн Тимор улс нь ХАА, аж үйлдвэрийн орон юм. Нийт нутаг дэвсгэрийн 6 хувьд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явагддаг. Кофе, цагаан будаа, маниоко батат, тосны ургамал, байцаа, манго банана тариалдаг. Экспортод кофе, мод, боржин гаргадаг. Импортоор хүнс, бензин, керосин, машин авдаг. Байгалийн баялаг нь алт, газрын тос, байгалийн шатдаг хий, магни боржин чулуу.
Мөнгөн тэмдэгт нь : АНУ-ын доллар.
Нэг хүнд оногдох ҮНБ: 400 ам доллар
Уур амьсгал ба ан амьтад: Тус орны газар нутаг нь дулаан чийглэг уур амьсгалтай. Бороотой эсвэл илэрхий гандуу улиралтай. Газар нутаг нь уулархаг. Хамгийн өндөр цэг нь Фохо –Тата майлан уул 2963м. Байгалийн аюул нь үер, хөрсний гулсалт, газар хөдлөлт, цунами, халуун орны циклон салхи. Сарын дундаж температур 24 цельс. Ой мод ихтэй, заан, бар, зэрлэг муур, баавгай, жижиг мэрэгчид, төрөл бүрийн жигүүртэн бий.
Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.
Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү.