Автономит МУ-ын ёрөнхий сайд
2013-03-15, 17:46
Сайн байцгаана уу? Автономит Монгол улсын тухай мэдээлэл бүдэг бадаг байдаг болохоор энэхүү нийтлэлийг хүргэж байна. Таалан болгооно уу?
1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг. Нийслэлд болсон энэ цуглаанаас сар гаруйн өмнө Ховдын Багшийн Дээд Сургуулийн хэсэг багш оюутан цуглаан хийж Ховд аймгийн МАХН-ын Хороо, Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанд өргөх бичиг барьсан байдаг.
1990 оны хоёрдугаар сарын 11-нд Ялалтын талбайд олон арван мянган хүн оролцсон дараагийн цуглаан болов. Энэ цуглаанаас хойш улс ...