Байгалийн ухааны баг

Байгалийн Ухааны хичээлийн чанарыг сайжруулах, сурагчдад зөвөлгөө өгөх
Дархан - Уул аймаг Байгалийн Ухааны Баг 2011 он.
Яг одоо
visitor stats хүн байна.
Сурталчилгаа
//-->
Xотуудын цаг агаар

  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
665743 удаа нээгдэв.
2011 © Байгалийн ухааны баг

Шинэ сэтгэгдлүүд

  • ЕШ-ФИЗИК 2009 В2 хувилбар хариутайгаа бичлэгт Zoo:
  • Чулуун мандлын бүтэц бичлэгт Ok (зочин):
  • Тоо боддог маш сайн программ бичлэгт Зочин: 1985 x 4 /
  • Тоо боддог маш сайн программ бичлэгт Зочин: asuultiig guitseegeerei. ilerhiilel bolgod bodno. Guvaagdagch n...
  • ЕШ-ФИЗИК 2009 В2 хувилбар хариутайгаа бичлэгт MR GAY (зочин): MAYBE IM
  • ЕШ-ФИЗИК 2009 В2 хувилбар хариутайгаа бичлэгт He:
  • Газарзүйн хичээл "Газарзүйн зургийн тусгаг, гажилтын тө... бичлэгт Нямжав Жаваа (зочин): Сайн
  • Далайн усны татралт, түрэлтийн талаар бичлэгт Зочин:
  • Далайн татралт түрэлт бичлэгт Зочин: яаж үзэх вэ юу ч харагдахгүй байна
  • Газарзүйн хичээл "Газарзүйн зургийн тусгаг, гажилтын тө... бичлэгт Зочин: Bi hicheelee hiih gsn yma tgd ta nda gajiltiin tuhai tailbar oruuld ogooch
  • ЕШ-ФИЗИК 2009 В2 хувилбар хариутайгаа бичлэгт Хүслэн (зочин): Hiij uzej
  • Нар хиртэлт гэж юу юм бол? бичлэгт Зочин: Llllllll
  • Нар хиртэлт гэж юу юм бол? бичлэгт Зочин:
  • Нар хиртэлт гэж юу юм бол? бичлэгт Зочин: .......

АЗЕРБАЙЖАН

2011-03-25,00:02
Сайн байцгаана уу? Манай блогд хандсан хандалтын тоо энэ богинохон 2 долоо хоногийн хугацаанд 1000-аас илүү гарсан нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөж байна. Өмнө нь бид дэлхийн улсуудын нэр хэрхэн үүссэн талаар мэдээлэл оруулж байсан бол өнөөдрөөс эхлэн дэлхийн бүх улсуудын талаар мэдээллийг оруулахаар боллоо. Бидний ажлыг сэтгэгдэл үлдээн дэмжиж байгаа та бүхэнд баярлалаа.Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү.
                                                                                            АЗЕРБАЙЖАН УЛС


БНАзербайжан улс - Утасны код нь 994
Азербайжан улс нь Ази тивийн баруун хэсэгт Кавказын уулархаг бүсэд оршино. Хойд талаараа Орос, баруун талаараа Гүрж, Армян, Урд талаараа Иран улстай хиллэдэг. Зүүн талаараа Каспийн тэнгистэй хиллэх бөгөөд далайд шууд гарцгүй орон юм.
Газар нутаг :86.6мян км квадрат
Хүн ам: 8850 мянга. Нийт хүн амын 79.5% нь азербайжан, 7.5% нь орос, 6% нь армян, 3% нь дагестан үндэстэн эзэлдэг. Түүний зэрэгцээ 35 мянган жүүд, 30 мянган татар, 25 мянган украйн, 10 мянган гүрж болон бусад үндэстэн ястны төлөөлөгчид амьдардаг. Хилийн чанадад /голчлон Иран улсад/ 5.7сая орчим азербайжан үндэстэн аж төрдөг. Нийт хүн амын 60% нь хот, сууринд оршин суудаг. Дундаж наслалт эрэгтэй - 65, эмэгтэй 73 байна.
Албан ёсны хэл: Азербайжан, Орос
Шашин шүтлэг: Лалын шашин, үнэн алдартны шашин шүтдэг.
Засаг захиргааны байдал: Засаг захиргааны хувьд Нахичеванийн муж, уулын Карабахын өөртөө засах бүгд найрамдах улс /Армянтай газар нутгийн маргаантай/, 59 район, 11 хот Азербайжаны бүрэлдэхүүнд багтана. Нийслэл  хот нь Баку хот 1850 мянган хүнтэй, томоохон хотуудад Гянжа - 300 мянган хүнтэй, сумгайт 250 мянган хүнтэй, зэрэг хотууд багтдаг. Апшероны хойг болон Баку хот орчмын бүсэд хүн амын ихэнх нь сууришсан.
Төрийн байгууламж : Бүгд найрамдах улс хэлбэртэй, ЗХУ-ын бүрэлдэхүүнээс 1991 онд гарч биеэ даасан улс болсон. Төрийн тэргүүн нь өргөн эрх мэдэл бүхий ерөнхийлөгч, засгийн газрын  тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт үндэсний хурал 125 суудалтай байдаг байна.
Үндэсний баяр: 5 сарын 28нд
АЗЕРБАЙЖАН бол аж үйлдвэр - хөдөө аж ахуйн орон. Газрын тосны олборлолт, боловсруулалт тус орны эдийн засгийн тодорхой хэмжээний үндэс суурь нь болдог. Нэлээд хэмжээний газрын тос экспортлохын зэрэгцээ байгалийн хий, төмрийн хүдэр, сульфат олборлоно. Сүүлийн жилүүдэд тус оронд хар төмөрлөгийн /ган, цувирмал/, химийн /эрдэс, бордоо, хүчил/, автомашины дугуй, эмийн бэлдмэлийн үйлдвэрлэл голлон хөгжиж байна. Машины үйлдвэр, газрын тос олборлох, боловсруулах тоног төхөөрөмж, гүний шахуургын насос, цахилгаан хөдөлгүүр, телевизор радио хүлээн авагч, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг голлон үйлдвэрлэнэ. Мөн нэхмэл, оёдол, хүнсний болон барилгын материалын үйлдвэрүүд ихээхэн өндөр хөгжсөн орон юм. Хөдөө аж ахуйд хөвөнгийн тариалалт голлох байр эзэлнэ. Түүнчлэн тамхи, цай тариалж экспортлодог. Улаан буудай, тутрага, нимбэг, жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм зэрэг жимс, хүнсний ногооны тариалан хөгжсөн. Хонь, ямаа, үхэр голлон үржүүлдэг бөгөөд нийт мал сүргийн 25 хувийг үхэр эзэлнэ. Азербайжан улс нь хилэм загас, загасны түрсний үйлдвэрлэгч, экспортлогч дэлхийн томоохон орны тоонд багтдаг. 2957 км төмөр замтай. 24981 км автозамтайгаас 23057 км нь хатуу хучилттай. 
Мөнгөн тэмдэгт: Манат /1000 манат 0.61 ам.доллартай тэнцдэг./
Нэг хүн амд ноогдох ҮНБ: 3900 доллар жилд
Уур амьсгал ба ан амьтад: Тус орон дулаан уур амьсгалтай бөгөөд жилийн дундаж температур 15 градус хүрнэ. Өвлийн дундаж хэм нь -4 градус, зуны дундаж хэм нь 26 градус. Нийт нутгийн 50 шахам хувьд уулархаг бүс ноёрхдог. Хамгийн өндөр оргил цэг нь Базардюзю /4485m/. Дорнод болон төвийн нутагт өргөн уудам тал зонхилно. Томоохон гол нь Кура, Аракс юм. Цөлийн бут сөөгнөөс эхлээд туулайн бөөр, эвэрлэг мод, царс зэрэг ой хөвчийн олон төрөл зүйлийн мод, ургамлаараа тус орон онцлог юм. Гахай зээр, ирвэс, баавгай, бор гөрөөс, булга, олон төрлийн мэрэгч амьтан, могой зэрэг ан амьтнаар баялаг орон юм. Мөн гургууль, тоодог, хойлог, нугас, галуу, бүргэд тас зэрэг жигүүртэн тус орны үндсэн шувууд юм.
Түүх соёлын дурсгал: Кобустан дахь хадны сүг зураг /МЭӨ VII зуун/, эртний хот Кабалын балгас /VI зуун/, Баку дахь Ширваан Шахуудын ордон /IV зуун/, Охидын цамхаг /XII зуун/, Эртний хот /IX зуун/, Ичери - Шехерийн цайз /XI зуун/ зэрэг түүх соёлын гайхамшиг болсон өөрийн үндэстний өв соёлын хэв шинжийг агуулсан уран барилга, түүхэн дурсгалт газрууд Азербайжанчуудын эрт эдүүгээгийн бахархал болж байдаг. Азербайжаны ард түмний дотроос алдарт яруу найрагч Низами, гүн ухаантан Физули зэрэг суу алдартнууд төрж гарсан байна.

бичсэн: Bat-Erdene төрөл: Дэлхийн улсууд | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1869 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

баярлав
Зочин хэзээ бичсэн: 22:10, 2018-09-25 | |
баярлалаа ямар сайхан мэдээлэл вэ . надад маш их хэрэг болж бйана . Өшөө олон улсуудын сонирхолтой дэлгэрэнгүй мэдээлэлийг оруулж өгөөрэй баярлалаа.
Зочин хэзээ бичсэн: 20:26, 2013-01-11 | |
ts-d mani hicheel nemvel yaj nemeh ve
hogshoon uzlee goyo bolj yaj hicheel nemeh ve
ganpurev (зочин) хэзээ бичсэн: 18:04, 2011-04-22 | |
sanal
delhiin ulsuud deer tsaash ni europiin ulsuud ch gesen oroh bh gej naidaj bn deer ni tuhain ulstai holbodoltoi zurag/ ter ulsiin aj amidral,soyoliig haruulsan mun shan baigaliin zurag geh met/-uud tavibal bvr l sonirholtoi boloh bh gej bodoj bn.tegeed tugsguld ni helehed vzej sonirhoh ym ihtei shan site bn aa gej алга ташилт
erkana хэзээ бичсэн: 03:18, 2011-04-07 | |
vgz.2a batgerel.zolbayar 2s
гоё шүү ene blog vneheer goe blog bn aa ih ym medej awlaa mash ih taalagdaj bn
zoko (зочин) хэзээ бичсэн: 19:20, 2011-03-29 | |
baigaliinuhaan
mash ih taalagdaj bna ok гоё шүү
huslen (зочин) хэзээ бичсэн: 21:26, 2011-03-25 | |
darhan
amjilt amjilt amjilt
dawka (зочин) хэзээ бичсэн: 21:25, 2011-03-25 | |
vgz.2a.zolbayar gantuya 2s
mash ih taalagdaj bn aa
ih zuiliig medej awlaa тормолзох
zoko (зочин) хэзээ бичсэн: 21:13, 2011-03-25 | |
d.u.a. m.s.v.t. stg 2a buynmonx
ene xayaglu mash ih zvilig medej awlaa oshoo ih zvilig medej awah blno ta bvhind barlala
Зочин (зочин) хэзээ бичсэн: 20:53, 2011-03-25 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 197-с 154-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Газарзүй
  • Хими
  • Биологи
  • Физик
  • Байгалийн Ухаан
  • Эрүүл мэнд
  • Дэлхийн улсууд
  • Цахим тест
  • Сагсан бөмбөг
  • Түүх
  • Математик
  • Багш нарт программ хангамж
  • Франц хэлний хичээл
  • Сурагчдын бүтээл
  • Англи хэл
  • Илтгэлүүд
  • Түүхэн баримтууд
  • Соён гэгээрүүлэх
  • Мэдээ, мэдээлэл

Шинэ бичлэгүүд

  • AVG antivirus 2014 шууд татахаар
  • AVAST 2014 вирусны програм 1 жилийн лицензтэй
  • Office 2010 шууд татахаар байрлуулав.
  • Багшийн ажлыг үнэлэх журам
  • 2013 онд их дээд сургуулиудад оюутан элсүүлэх тоо, журам
  • Монголын түүх хичээлийн тестүүд
  • Говийн мазаалайг аварцгаая
  • Автономит МУ-ын ёрөнхий сайд
  • Дэлхийн усны өдөр
  • Усны тухай надад ярьж өгөөч!
  • Ergonomics
  • Монголын багш нарын 47-р өдрийн баярын мэнд хүргэе!
  • Багш нарын баярын урилга ингэж ирэхийн.
  • Блогийн багш нар Улсын сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд II байранд орлоо.
  • 2012 - 2013 оны хичээлийн жилийн шинэчилсэн бүтэц
  • Блогийн багш нар аймгийн сурган хүмүүжүүлэх илтгэлд "ТЭРГҮҮН" байр эзэллээ.
  • "Цахим хичээл бэлтгэх арга зүй" ном гарлаа.
  • Үнэлгээний онолын үндэслэл
  • Шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого, 2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • ЕБ-ын 12 жилийн сургуулийн 10-12 дугаар ангийн ТНУ-ны сургалтын төлөвлөгөө, зөвлөмж
  • Улсын Газарзүйн XVIII олимпиад боллоо.
  • Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • VI-IX AНГИЙН ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ ХИЧЭЭЛИЙН АГУУЛГЫН ХҮРЭЭ
  • Лам хуврагуудын хооллолтын дэглэм
  • Данзан равжаа хутагтын Соён Гэгээрэхийн чуулганы 2 дугаар хэсэг
  • Данзан Равжаа хутагтын Соён Гэгээрэхийн чуулган 1р хэсэг
  • (гарчиггүй)
  • ТНУ-ны хичээлээр сурагчдын ой тогтоолтыг "Мнемотехник"- ийн аргаар хөгжүүлэх нь
  • ОХУ-ын 2008, 2009, 2010, 2011 онуудын Физикийн ЭЕШ-ын тестүүд
  • ОХУ-ын 2011 оны Биологийн ЭЕШ-ын тестүүд
  • Шилэн саван дахь далай
  • ОХУ-ын 2012 оны Химийн ЭЕШ-ын тестүүд
  • ОХУ-ын 2012 оны Биологийн ЭЕШ-ын тестүүд
  • ОХУ-ын 2011 оны Физикийн ЭЕШ-ын тестүүд
  • ОХУ-ын 2012 оны Физикийн ЭЕШ-ын тестүүд
  • GDS-ийн асуултууд
  • Элсэлтийн ерөнхий шалгалт
  • ОХУ-ын 2008 оны Газарзүйн ЭЕШ-ын тестүүд
  • Ардчилсан хувьсгал
  • 11 дүгээр ангийн Биологийн хичээл "Эсийн Мейоз хуваагдал"
  • All star 2012 weekend dvd rip
  • Идэвхитэй сургалтын аргууд түүнийг хичээлд хэрэглэх боломж
  • Хичээлийн судалгаа гэж юу вэ?
  • СОЛО ТАКСОНОМИ
  • I-SWEEP MONGOLIA
  • Дэлхийн далай
  • (гарчиггүй)
  • Микро-блогоор хэлбэржсэн багшийн заах арга зүйгээр "Ээлжит хичээл"-ийн үр өгөөжийг нэмэгдүүлэх
  • Монголын багш нарын 46 дах өдрийн баярын мэндийг хүргэе!
  • Эртний Грекийн хотууд
  • >>Архив...
2009 © Байгалийн ухааны баг